0
Дэлхийн хамгийн баян хүн Илон Маск сошиал медиа X платформ дээрээ нэрээ "Кекиус Максимус" болгон өөрчилснөөс хойш олон янзын таамаг дэгдээд байна.
Технологийн магнат, АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын итгэлт хүн болох тэрбээр хэт барууны үзэлтнүүдийн ашигладаг Пепе мэлхийг дүрсэлсэн шинэ профайл зургийнхаа нэр болон дүрийн талаар тайлбар хийгээгүй байна.
Энэхүү алхам нь криптовалютын ертөнцийг шуугиулж, ижил нэртэй цахим мөнгөн тэмдэгт болох интернетийн хошигнол буюу миймийг үндэс болгон бүтээсэн коины үнэ өсжээ.
Өнгөрсөн хугацаанд тэрбээр сошиал медиагаараа криптовалютын үнэд нөлөөлж байв.
Мөн зургаа хэт барууны үзэлтнүүдийн ашигладаг, яст мэлхийн зургаар сольжээ. Кекиус гэдэг нь компьютер тоглоом тоглогчдын хувьд "чанга дуугаар" инээх гэсэн утгатай. Энэ үгийн латин үндэс нь кек аж. Мөн хэт барууны үзэлтнүүд энэ үгийг түгээмэл ашигладаг байна.
"Кек" нь эртний Египетийн харанхуй бурхны нэр бөгөөд заримдаа мэлхийн толгойгоор дүрслэгдсэн байдаг. Олон хүмүүс "Максимус"-ыг Гладиатор киноны Рассел Кроугийн баатарлаг дүр Максимус Децимус Меридиустай холбодог.
Ноён Маскийн шинэ профайлын зураг дээр Ромын цэргийн хувцас өмссөн Пепе тоглоомын консол барьж байгаагаар дүрслэгдсэн байна.
Эх сурвалж: BBC
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.