dobu.mndobu

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 

15-18-нд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

 2025 оны нэгдүгээр сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Шөнөдөө нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -38...-43 градус, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -27...-32 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -14...-19 градус, бусад нутгаар -22…-27 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29...-31 градус, бусад хэсгээр -22...-24 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -27...-29 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -24...-26 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.