0
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Уурхайчин 4 дүгээр багт амьдардаг иргэн О-ийн эзэмшлийн залгаа 5 ханатай гэр өнгөрсөн шөнө (2025.01.15) шатаж, 2 хүн амиа алджээ.
Энэ тухай дуудлагыг өнгөрсөн шөнийн 03:57 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн 49 дүгээр ангийн албан хаагчдыг очиход, иргэн О-гийн эзэмшлийн залгаа 5 ханатай 2 гэр шатаж байсан аж. Уг гал түймэрт иргэн О /31 настай, эрэгтэй/, иргэн Т/ 28 настай, эмэгтэй/ нар өртөн, амиа алдсан байна. Гал сөнөөгчид тэдний цогцсыг гаргаж, сумын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.