0
Харин Жисүгийн хувьд 2023 онд гаргасан "Flower" дуунаасаа хойш шинэ уран бүтээл гаргаагүй байгаа бөгөөд түүнийг дуучны карьертаа огт анхаарахгүй байна хэмээн олон нийт болон шүтэн бишрэгчид нь багагүй шүүмжилж байсан.
Тэгвэл Жисү 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр буюу валентины баяраар шинэ дуугаа цацахаар болсон гэдгээ Instagram болон Youtube хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Одоогоор дууны нэр, жанр гэхчлэн чухал мэдээллүүд цацагдаагүй байгаа хэдий ч шүтэн бишрэгчид нь хайрын сэдэвтэй дуу байх магадлалтай хэмээн таамаглаж байгаа аж.
Сонирхуулахад, ирэх сарын 7-ны өдөр Жисүгийн тоглосон адал явдалт, инээдмийн жанрын "Newtopia" хэмээх цуврал цацагдах болно. Тэрбээр зомби дайралтын үеэр хуучин найз залуугаа хайж олохоор шийдсэн Кан Ён Жү хэмээх бүсгүйн дүрийг бүтээж байгаа аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.