0
Монголын хип хоп холбооны тэргүүн, дуучин Баавар буюу Ш.Батбаяр таван жилийн өмнөөс Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд амьдарч эхэлсэн билээ. Түүний хөдөө нутгийг зорьж, аж төрөх болсон нь тухайн үедээ шуугиан тарьж байв.
Тэгвэл тэрбээр “Баавартай хөдөө” брэнд үүсгэн байгуулж, цагаан идээ, малын гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулан, зах зээлд нийлүүлж эхэлсэн байна.
Тодруулбал, Шимийн архи, Чацарганын өтгөрүүлсэн шүүс, ааруул, бууз, банш, сэмжтэй элэг, царцаамаг, гүзээ, үхрийн гургалдай зэргийг борлуулж буй аж.
Тэдний бүтээгдэхүүнийг авахыг хүсвэл 83159999 дугаараар холбогдон захиалах боломжтой юм байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.