0
Цагаан сарын үеэр монгол айл болгоны баярын ширээнд залардаг хүндтэй хоол бол мэдээж “бууз”. Тэгвэл буузаа хийж хөлдөөхөд хамгийн тохиромжтой үеийг энэ сарын 7, 8-ны шөнө гэж үзэж болно. Учир нь эдгээр өдрүүдэд -28 градусаас -30 хэм хүрч хүйтрэх юм. Эдгээр өдрөөс хойш хоёрдугаар сарыг дуустал цаг агаар харьцангуй дулаарах төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээлж байна.
Монголчуудын өргөн хүрээнд тэмдэглэдэг сар шинийн баярыг билгийн тооллын хаврын эхэн сарын шинийн 1-ээс шинийн 15 хүртэл тэмдэглэн ёсолдог. Ингэхдээ цагаан зүсмийн морь унаж, цагаан бөсөөр хийсэн хувцас өмсөж, бие биедээ цагаан хадаг өргөж, цагаан идээ зооглодог нь хэн хэндээ хиргүй цагаан сэтгэлээр явж байя гэсэн эв найрын бэлгэддэг.
Сар шинийг угтаж, элгэн садандаа хүндэтгэл үзүүлж, хүйтний эрч сулраагүй эдгээр өдрүүдэд айл өрхүүд нэгнийдээ зочлон баярын ширээний хүндтэй хоолыг бэлтгэж, өвлийн хүйтэн жаврыг үл ажран халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлээрэй. Бууз хийхээр гэр бүлээрээ цуглах нь нэг ёсондоо цагаан сарын өмнөх томоохон уулзалт гэж болно. Өдгөөг хүртэл бидний дурсамжид баярын буузаа бэлтгэх тэр мөч тодоос тод үлдсэн байдаг.
Ц.АНУЖИН
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.