0
Орфей театрын хамт олон бүх их дээд сургуулиудын оюутан, суралцагчдад зориулсан оюуны болоод театрын боловсролыг дээшлүүлэх зорилго бүхий “I Student” хөтөлбөр зарлалаа. Орфей театр нь “I Student” хөтөлбөрийг анхлан санаачилж, 2021 оноос хойш идэвхтэй зохион байгуулж, бүтээлүүдээ оюутан залууст өргөн хүрээнд үзүүлсээр ирсэн.
Энэ удаа гуравдугаар сарын 27-нд тоглогдох Үй Хуагийн зохиолоос сэдэвлэсэн “Амьдрахуй” постдрамын жүжгээ их дээд сургуулиудын оюутан залуустаа зориулан онцгой хямдралаар үзүүлэхээр болжээ. Тодруулбал, энэ онд Орфей театрын таван жилийн ойг угтан тоглогдох 5 сонгодог жүжгийн эхний жүжиг болох дорнын шилдэг зохиолч Үй Хуагийн "Амьдрахуй" зохиолоос сэдэвлэсэн ижил нэрт постдрамын жүжиг гуравдугаар сарын 27 -ноос Тусгаар тогтнолын ордны их танхимд өдөр бүр тоглогдоно. Жүжгийг доюутан суралцагчид дараах холбоосоор орж, “I STUDENT” хөтөлбөрт бүртгүүлснээр хөнгөлөлттэй үнээр үзэх боломжтой юм.
Дараах холбоосоор нэвтэрч бүртгүүлээрэй.
https://forms.gle/zMpqRGxhM7kcCviv5
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.