0
Өнөөдөр (2025.03.20) өглөө 08:00 цагийн орчимд “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 3-р хэсгийн жолооч Даваасүрэнгийн Азжаргал Ч:28 чиглэлийн (Сэлх-7 буудал) автобусаар ажил үүргээ гүйцэтгэж явахдаа Сэлхийн 3-р буудлын зүүн талд нэгэн айлын амбаараас утаа гарч буйг анзаарчээ.
Тэр даруй тээврийн хэрэгслээ зогсоон, гүйж очиход хашааны хаалга цоожтой байсан бөгөөд нэгэн залуу гадаа зогсож, аль хэдийн галын дуудлага өгсөн байж. Д.Азжаргал нөхцөл байдлыг ойлгон, хөрш айлын хаалгыг нүдэн “Хүн байна уу?” гэж асуухад дотроос "Хүнтэй" гэж хариулжээ. Улмаар хашааг давж, байшингийн цонхыг хагалан орсноор 30 орчим насны нэгэн залууг сэрээж амжсан байна. Мөн 9-10 орчим насны хүүг хамт орсон залуутайгаа нийлж өргөн гаргаж, галын аюулаас эсэн мэнд аварчээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.