dobu.mndobu

Нөөцийн махыг энэ сарын 15-наас борлуулна

0

НийтлэлчInfo

Огноо2023-03-02

Нөөцийн махыг энэ сарын 15-наас борлуулна

Нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд нөөцийн махыг энэ сарын 15-аас эхлэн худалдаалахаар болсон байна. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд бэлтгэл ажлыг бүрэн хангаад байгаа гэнэ. Энэ жил нийт 12 аж ахуйн нэгж 7300 тонн махыг нөөцөлсөн бөгөөд ирэх онд 10 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөжээ. Мөн нөөцийн махыг зах зээлийн үнээс хямд борлуулахаар судалж байгаа бөгөөд нөөцийн махыг найман нэрийн дэлгүүр болон томоохон сүлжээ дэлгүүрүүдээр худалдаална. Шаардлагатай бол дүүргүүдэд нөөцийн мах борлуулах зориулалтын цэгийг нээн ажиллуулахаар төлөвлөж байгаа аж. Аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах үүднээс ажлын хэсэг байгуулсан байна.  

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.