0
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга”-ын зургаа дахь цуврал тэмцээн Казахстаны Астана хотод энэ сарын 9-нд эхэлнэ.
Барсигийн “Их дуулга” нэрийн дор болох уг тэмцээнд одоогоор 47 орны 390 гаруй жүдоч зодоглохоор мэдүүлэг өгчээ. Харин манай улсаас шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор эрэгтэй 11, эмэгтэй 11 жүдоч барилдахаар Астанаг зорьж байна. Бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдээс 60 кг-д Б.Сүхбат, Б.Энэбиш, 66 кг-д Ө.Жанцандорж, Г.Хэрлэн, 73 кг-д Л.Анхзаяа, Б.Эрдэнэбаяр, 81 кг-д Г.Батсугар, 90 кг-д Б.Мөнхбаяр, -100 кг-д Б.Хүдэрчулуун, А.Энхбаяр, +100 кг-д Б.Гончигсүрэн нар багтжээ.
Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д Л.Энхрийлэн, Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, Д.Есүй, -78 кг-д А.Дуламсүрэн, Ж.Урангоо, +78 кг-д А.Амарсайхан нар зодоглоно.
Энэ удаагийн “Их дуулга” нь ирэх сарын 13-нд Унгарын Будапешт хотод эхлэх насанд хүрэгчдийн ДАШТ-ий өмнө болохоороо онцлогтой аж.
Тэмцээний финалын барилдааныг С1 телевиз эх орон даяар шууд дамжуулна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.