dobu.mndobu

GUYS хамтлаг ОДОНТОЙ 2800 ЭЭЖИД тоглолтоо үнэгүй үзүүлэхээр болжээ

GUYS хамтлаг ОДОНТОЙ 2800 ЭЭЖИД тоглолтоо үнэгүй үзүүлэхээр болжээ

GUYS хамтлаг 28 жилийн ойн баярын “Сургууль минь Баяртай” тоглолтоо тавдугаар сарын 31-нд "Socialpay Park"-д хийх гэж байгаа билээ. Хамтлагийн залуус Эх үрсийн баярыг тохиолдуулан “Сургууль минь Баяртай” тоглолтдоо хүрэлцэн ирэх ээжүүддээ нэгэн сюрприз задаллаа.

Улсын хэмжээнд 250 гаруй мянган одонтой ээж байдаг. Энэ жил “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг улсын хэмжээнд 14,486 ээж хүртжээ.

GUYS хамтлаг 28 жилийн ойн баяртаа зориулан одонтой 2800 ээжид тоглолтоо үнэ төлбөргүй үзүүлэхээр болсон байна.

Тоглолтод хүрэлцэн ирэхдээ одонтой ээжүүд EventX хуудсыг дагаж, уг бичлэгийг шэйр хийн, коммэнт хэсэгт хамт тоглолт үзэх хүсэлтэй дөрвөн найзаа мэншн хийснээ скрийншотоор баталгаажуулж, одонтой ээжийн үнэмлэхээ үзүүлэн тасалбараа авах боломжтой.

Эх орныхоо ирээдүй болсон үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх их үйлсэд хүчин зүтгэх хамгийн хүндтэй үүргийг гүйцэтгэж байгаа ээжүүдээ хүндэтгэн нэгэн өдөр дурсамжаараа аялах боломжийг GUYS хамтлагийнхан ийнхүү олгожээ. 

Тоглолтын тасалбар eventx.mn-ээр дамжуулан худалдаалагдаж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.