0
Өчигдөр буюу тавдугаар сарын 29-нд Сүхбаатар дүүргийн нутаг Соёлын төв өргөөний баруун замд лексус маркын тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчин урсгал сөрж буй бичлэг цахим орчинд нийтлэгдсэн.
Тус зөрчлийг цагдаагийн байгууллагаас шалгаж зөрчил үйлдсэн жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 дахь хэсэгт заасны дагуу 50 нэгж буюу 50,000 төгрөгөөр торгож, 3 сарын хугацаагаар жолоодох эрхийг хасжээ.
Иргэд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо бусаддаа хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлаарай.
ХУУЛИЙН ЗААЛТ:
Зөрчлийн тухай хуулийн 14.7.30:
3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.