dobu.mndobu

Хакүхо М.Даваажаргал: Шинэ мөрөөдлийнхөө төлөө холбооноос гарах болсноо мэдэгдэж байна

Хакүхо М.Даваажаргал: Шинэ мөрөөдлийнхөө төлөө холбооноос гарах болсноо мэдэгдэж байна

Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал холбооноос гарч байгаагаа өчигдөр /2025.06.09/ албан ёсоор зарлаж сумог хөгжүүлэхэд өөрийгөө дайчлан ажиллах болно гэдгээ илэрхийлээ. 

Тэрбээр “Өнөөдөр надтай хамт байгаа та бүхэнд баярлалаа. Сүүлийн 25 жилийн хугацаанд би сумод дурлаж, сумо ч намайг хайрлалаа. Энэ завшааныг ашиглаад холбооноос гарч, шинэ мөрөөдлийнхөө төлөө тэмүүлэх болсноо мэдэгдэж байна. Ахмад тамирчны хувиар “Исэгахама” дэвжээтэй холбоотой асуудал үүсгэсэндээ уучлалт хүсье. Өнөөгийн нөхцөл байдлыг бодож үзээд холбооноос гарч, сүмог гаднаас нь хөгжүүлэхэд чадах бүхнээ хийх ёстой гэж шийдлээ. Сүмочийн хувиар би энэ спортыг дэлхий дахинд хөгжүүлэх болно. Шавь нараа бодсонгүй, хариуцлагагүй шийдвэр гаргалаа гэж хүмүүсийн ярьж буйг сонссон. Гэхдээ шавь нараа гэсэн сэтгэл минь огт өөрчлөгдөөгүй шүү. Сүмогоор дамжуулан дэлхийн дахинд итгэл найдвар, аз жаргалыг түгээхийг зорино. Би аугаа түүхтэй Монголд төрсөн. Гайхамшигтай Японд оронд том амжилт гаргалаа. Гэр бүл болон эх орныхон маань миний шийдвэрийг санал нэгтэйгээр дэмжсэн” гэв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.