dobu.mndobu

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Английн нийслэл Лондон хотод шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-15-нд болсон. Тэмцээнд 64 орны 420 тамирчин өрсөлджээ.

Манай улсаас гурван баг өрсөлдөхөд “Монгол Б” баг 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байр эзэлж, төрийн дууллаа эгшиглүүллээ.

Энэ тэмцээнд GM 111, WGM 12, IM 61, WIM 6, FM 48, WFM 17, CM 17, WCM цолтой 7 тамирчин өрсөлдсөн байна. Дэлхийн аварга цолонд хүрсэн “Монгол Б” багт багийн ахлагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр нар өрсөлдсөн юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.