0
Унгар улсын Будапешт хотод зохиогдож буй ДАШТ-ий эмэгтэйчүүдийн -63кг /жин/-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Ганхайч хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Олимп, дэлхийн аварга Бразил улсын тамирчин Рафаэла Силваг үндсэн цагт вазари үнэлгээгээр ялав.
Түүний хувьд Б хэсгийн аваргын төлөөх барилдаанд Япон улсын тамирчин Кажү Харүкад ялагдал хүлээж дагах барилдаан руу шилжсэн юм. Дагах барилдаанд Унгар буюу эзэн орны тамирчинтай барилдан нэмэлт цагт юүко үнэлгээгээр ялснаар хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарч ийнхүү яллаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.