0
Идэрчүүдийн волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт долоо хоногийн турш ширүүхэн өрсөлдөөн дунд болж өндөрлөлөө. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Сэлэнгэ аймгийн Идэрчүүдийн эрэгтэй шигшээ баг "Баянгол өргөө" багийг 3:1-ээр буулган авч, Улсын аварга боллоо.
Сүүлийн дөрвөн жил дараалан Улсын аваргын алтан медалийн төлөө шалгарсан Сэлэнгэ аймгийн шигшээ баг 3 дахь удаагаа алтан медаль хүртэж байгаа нь энэ юм.
Тэдний энэхүү амжилт нь тамирчдаа үргэлж дэмжин, тусалдаг Сэлэнгэ аймгийн Волейболын холбооны тэргүүн Ж.Эрдэнэбат, багийн дасгалжуулагч Спортын мастер Ж.Мөнхбаяр, А.Амартүвшин, О.Наранбаатар, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газрын дарга У.Батмөнх нартай салшгүй холбоотой аж.
Сонирхуулахад, Сэлэнгэ аймгаас Э.Энх-Амгалан, М.Уранбаяр, Б.Билэгт, Т.Тэмүүжин, О.Чойжилсүрэн, М.Тэргэл, Б.Баттулга, Г.Энхнаран, Н.Анужин, Э.Бадамцэцэг гэх мэт олон тамирчид Үндэсний дээд лигт болон Монгол Улсын үндэсний шигшээ багт тоглон гялалзаж буй.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.