0
НӨАТ-ын хоёрдугаар улирлын буцаан олголтыг энэ сард иргэдийн дансанд шилжүүлэхийг Сангийн яамнаас мэдээллээ.
2025 оны хоёрдугаар улирал буюу 4, 5, 6-р сарын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авах боломжтой юм.
Иймд иргэд та бүхэн долдугаар сарын 8-ны өдрөөс өмнө НӨАТ-ын баримтаа бүртгүүлээрэй.
НӨАТ-ын буцаалтын мөнгөөрөө иргэд авто тээвэр, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, малын тоо толгой, газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон газар, авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх боломжтой байдаг.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.