dobu.mndobu

Зэвсэгт хүчний алба хаагчид хүний амь аварчээ

Зэвсэгт хүчний алба хаагчид хүний амь аварчээ

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Хужирт нарийны Зөрүүлэг багийн нутагт 5 иргэн Орхон голын дунд усанд боогдон гацжээ.

Орон нутгийн иргэд үерийн улмаас тусламж үзүүлж чадахгүй байсны дээр усны түвшин аамжмаар нэмэгдсээр иргэд машиныхаа кабин дээр гарч 5 цаг амь хоргодсон байна.

Зэвсэгт хүчний Барилга, инженерын цэргийн удирдах газрын харьяа Зэвсэгт хүчний 017, 340, 342 дугаар ангийн ахлагч Ч.Ганбаяр, Б.Магсаржав, С.Энхболд нар эр зориг, авхаалж самбаа гарган нар жаргахаас урьдаж 4 том хүн, 1 хүүхдийн амь насыг авран, ахлагч Б.Магсаржав усанд шумбан орж, машиныг нь троссоор холбосноор амжилттай татан гаргажээ.

Энэхүү үйл явдлыг харсан иргэд алга ташиж, аюул ослоос иргэдийнхээ алтан амь, эд хөрөнгийг авран хамгаалсан алба хаагчдаар бахархаж талархал илэрхийлжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.