0
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржав согтуурсан үедээ олон нийтийн газар танхайрч буй бичлэг нь цахим орчинд нийтлэгдсэн. Тэгвэл өнөөдөр түүнд хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатараас өгсөн үүргийн дагуу “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, тус компанийн гүйцэтгэх захирал Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн аж.
Ташрамд дурдахад, Б.Дүгэржав нь энэ оны нэгдүгээр сард “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож байсан юм.
А.НОМИН
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.