0
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн өнөөдөр буюу наймдугаар сарын 7-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.171 болжээ.
Эмнэлэгт 57 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас, биеийн байдал:
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 13066, гэрээр эмчлүүлж буй 38 хүн байгаа бол 10 хүн нас баржээ. Харин хавьтал болсон нийт 96710 хүн байна.
Насны бүлгээр авч үзвэл 10-14 насны хүүхдүүдийн дунд өвчлөл хамгийн өндөр байгаа юм. Тодруулбал энэ насны 4994 хүүхэд тус өвчнөөр өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриаллаа.
А.НОМИН
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.