0
БНСУ-ын Үндэсний Ассамблей Лхагва гарагт Бага, дунд боловсролын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа.
Ингэснээр ирэх хичээлийн жил буюу 2026 оны гуравдугаар сараас эхлэн сурагчид гар утас болон бусад электрон төхөөрөмжийг хичээлийн танхимд ашиглах боломжгүй болж байна.
Тодруулбал, хүүхэд залуусын дунд ухаалаг утасны хэрэглээ ихэссэнтэй холбоотойгоор улс орнууд сургуульд энэ төрлийн төхөөрөмж ашиглахыг хориглох арга хэмжээ авч эхлээд буй. Тэдний нэг нь Өмнөд Солонгос улс болж байна.
Өмнө нь БНСУ-ын сургуулиуд өөр өөрсдийн журмын дагуу сурагчдын ухаалаг утасны хэрэглээг хязгаарладаг байсан бол одоо хуулийн заалт болон хэрэгжих юм.
Гэхдээ энэ хориг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хамаарахгүй бөгөөд тэд шаардлагатай үед электрон төхөөрөмжийг боловсролын зорилгоор ашиглаж болно.
Залуусын төлөөлөл энэ шийдвэрийг хүний эрхийг зөрчсөн асуудал хэмээн шүүмжилж байгаа аж. Гэхдээ БНСУ-ын Хүний эрхийн комисс сургуулиуд сурагчдын гар утсыг нэгдсэн байдлаар хурааж авах нь хүний эрхийн зөрчил биш гэсэн шийдвэрийг өнгөрсөн жил гаргаж байв.
Эх сурвалж: The Korea Times
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.