0

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын холбоглох албан тушаалтнууд 2026 оны аравдугаар сарын 26-наас 31-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын мал төхөөрөх, мах боловсруулах зарим үйлдвэрийн үйл ажиллагаа, мах, махан бүтээгдэхүүний экспортын хяналтын тогтолцоонд хяналт шалгалт хийж, хоёр улсын эрх бүхий байгууллага хооронд байгуулсан холбогдох протоколын хэрэгжилттэй танилцах юм.
Хяналт шалгалтын үеэр хүнсний аюулгүй байдал, мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага, үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны хэрэгжилтийг үнэлж, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай техникийн асуудлаар санал солилцоно.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүний экспортын хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, хүнсний аюулгүй байдлыг хангах, хоёр улсын худалдааны харилцааг тогтвортой хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.