dobu.mndobu

Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтоох ажилд хоёр нисдэг тэрэг ашиглана

Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтоох ажилд хоёр нисдэг тэрэг ашиглана

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирын өгсөн чиглэлийн дагуу Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, шуурхай хуралдан шаардлагатай шийдвэрүүдийг гаргалаа.

Хуралд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны төлөөлөл оролцож, шинжээчдийн багийн гишүүд цахимаар холбогдлоо.

Шинжээчдийн багийн хохирлын үнэлгээ хийхээр төлөвлөсөн цэгүүдээс зургаа нь бартаа саад ихтэй, авто тээврээр хүрэхэд хүндрэлтэй байгаа тул Онцгой байдлын ерөнхий газрын нэг, хувийн хэвшлийн нэг, нийт хоёр нисдэг тэрэг ашиглахаар шийдвэрлэлээ.

Мөн шинжээчдийн багийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлж, нисдэг тэрэг буух цэгүүдийн байршил, координатыг тодорхойлох, интернэтийн төхөөрөмж, зөөврийн эрчим хүчний үүсгүүр, хэмжилтийн багаж хэрэгсэл, хүнс болон бусад шаардлагатай хангамжаар хангах ажлыг зохион байгуулахаар боллоо.

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн хохирлыг тогтоох ажлыг хуульд заасан хугацаанд бүрэн дуусгахаар холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.