dobu.mndobu

Солонгосын "уoutuber" эмэгтэй Монголд аялж яваад нас баржээ

Солонгосын "уoutuber" эмэгтэй Монголд аялж яваад нас баржээ

20 гаруй настай солонгос эмэгтэй Монголд аялж яваад, нас барсан талаар БНСУ-ын "Korea Times" хэвлэлд нийтэлжээ. 

Тодруулбал, тус мэдээнд "Есдүгээр сарын 28-нд Өмнөд Солонгосын youtuber "А" гэх эмэгтэй Уран тогоо байгалийн үзэсгэлэнт газарт аялж, зураг даруулж байгаад, унаж нас барсан байна. Тэрбээр сошиалд 90,000 орчим дагагчтай байжээ. 

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас "Түүнийг унтарсан галт уулын дээр зураг авахуулж байгаад гэнэтийн хүчтэй салхинд тэнцвэрээ алдан унасан гэж үзэж байгаа. Хэргийг тухайн орон нутгийн удирдлагуудтай хамтран шалгаж байна" гэх мэдээлэл өглөө" хэмээн бичсэн байгаа юм. 

Харин энэ талаар бид цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын нутагт байх Хоргын тогоо гэх газарт БНСУ-ын иргэн унаж нас барсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Амь хохирогч нь манай улсад аялал жуулчлалын шугамаар энэ оны наймдугаар сарын 20-ны өдөр ирсэн байна. Шалгалтын ажиллагааг Архангай аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлж байна" гэлээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.