dobu.mndobu

Т.Алтжин хүрэл медалийн төлөө барилдана

Т.Алтжин хүрэл медалийн төлөө барилдана

Хорватын Загреб хотноо явагдаж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өнөөдөр /2025.09.16/ Б.Мөнхнар, 57 кг-д Х.Болортуяа, 65 кг-д Т.Энхжин, 76 кг-ын жинд Э.Даваанасан нар хүч сорино.

Мөн 59 кг-д Т.Алтжин хүрэл медалийн төлөө, эрэгтэйчүүдийн 97 кг-д Г.Ганхуяг дагах барилдаанд зодоглоно. 

Т.Алтжин ДАШТ-ий хагас шигшээд Японы бөх, энэ оны Ази тивийн аварга, U20 насны дэлхийн хошой аварга Сакура Онишид даралтаар ялагдсан.

Өнөөдөр тэрбээр Узбекистаны Л.Собирова, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр дээр барилдаж буй орос бөх А.Сиделникова нарын ялсантай хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм.

Дагах болон урьдчилсан шатны барилдаанууд 16:30 цагаас эхлэх хуваарьтай байна.

4 хүн ба "SENIOR FREESTYLE WRESTLING WORLD CHAMP ONSHIP 2025 57Kr x. x.6oЛOpTyRA SOKr 6.MOИXHAp OИЖИA 6. 65KI T.лижжий 76KT 3.AABAAHACAR MONGOLI MONGOLIA MONGOLIA ONGOLIA DAY 4 2025.09.16 edu™ MWF 202.0.3218," гэсэн бичвэр нарын зураг байж магад

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.