0
Камертоны дахин “амилсан” “18 нас” дуу фенүүдийгээ гайхшруулж байна.
Анх 1995 онд Титэм хамтлагийн дуучин Л.Тайванбатын удирдлага дор Камертон хамтлагийнхан сонсогчдынхоо сэтгэл зүрхэнд хоногшсон энэхүү дуугаа дуулж байсан билээ.
Хамтлагийн гишүүдийн хувьд Хөгжим бүжгийн коллежийн хийл болон виолончель (морин хийл)-ийн ангийг төгссөн. Тиймээс ч жинхэнэ ур чадвар, сонгодог урлагийн мэдрэмжээ энэхүү уран бүтээрээ харууллаа.
Түүнчлэн тус уран бүтээлд хийл эгшиглүүлж буй хүү бол Л.Ган-Эрдэнийн хүү Г.Гансүлд юм.
Тэрбээр Монгол Улсын Консерваторийн хийлийн ангид суралцаж буй юм.
30 жилийн дараах “18нас” уран бүтээл фенүүдийнхээ дурсамжийг сэргээж үе үеийн залуусын сэтгэлд хүрсэн онцгой бүтээл болсныг сонсогч, фенүүд нь онцолж байна.
Мөн хамтлагийн 30 жилийн ойн тоглолт 9-р сарын 26,27-нд ASA Arena-д болох юм. Тасалбарыг энд захиалаарай.
А.НОМИН
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.