0
Ёнхап ньюсын мэдээлж буйгаар, БНСУ-ын дотоодын их дээд сургууль, хэлний бэлтгэлд суралцаж буй гадаад оюутнуудын тоо анх удаагаа 300,000 давжээ.
БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албанаас наймдугаар сарын 23-нд мэдээлснээр, энэ оны наймдугаар сарын байдлаар тус улсад суралцаж буй гадаад оюутны тоо 305,329-д хүрсэн байна. Энэ нь өмнө нь байгаагүй өндөр үзүүлэлт ажээ.
Тодруулбал, дотоодын их дээд сургуульд 225,769 гадаад оюутан, солонгос хэлний бэлтгэлд 79,500 оюутан, гадаад хэлний 60 оюутан суралцаж байгаа аж.
Өмнөд Солонгост оршин сууж буй гадаад оюутны тоо COVID-19 цар тахал дэгдэж байсан 2020 онд 153,361 байсан бол 2021 онд 163,699, 2022 онд 197,234 болж тасралтгүй нэмэгдсээр байна. Энэ тоо 2023 онд 200,000 давж 226,507 болсон бол 2024 онд 263,775 болсон байна. Харин энэ оны наймдугаар сард анх удаа 300,000 давжээ. Үндсэндээ, ердөө таван жилийн дотор 150 мянгаас 300 мянга болж хоёр дахин нэмэгдсэн байгаа юм.
БНСУ-д энэ оны наймдугаар сарын байдлаар гадаадын нийт оршин суугчдын тоо 2,729,609 болж, өмнөх сараас 0,03%-иар буурсан ч гадаад оюутны тоо мөн хугацаанд 12%-иар (32,756) өссөн байна.
Тодруулбал, дотоодын их дээд сургуульд суралцахаар тус улсад орж ирж буй гадаад оюутны тоо 190,061-ээс 225,769 болж 18,8 хувиар өссөн байгаа юм.
Үндэстний хувьд, вьетнамчууд 107,807 буюу нийт хүн амын 35.3 хувийг эзэлж байна. Үүний дараа Хятад (86,179 хүн), Узбек (18,155 хүн), Монгол (17,870 хүн), Непал (15,515 хүн), Мьянмар (8,903 хүн), Япон (4,668 хүн) тус тус байна.
Гадаад оюутнуудын дийлэнх нь Ази тивээс ирдэг аж. Энэ оны 1-8 дугаар сарын хооронд хууль бусаар оршин суугч болсон гадаад оюутны тоо 1359 болсон нь өнгөрсөн оны мөн үеэс (1183) бага зэрэг өссөн байна. Мөн хугацаанд хууль бусаар оршин суугч болсон ерөнхий дадлагажигчийн тоо 1347 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс (1841) буурсан үзүүлэлт ажээ.
Эх сурвалж: Yonhap news
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.