0
Хэвлэл мэдээллийн байгуулагуудын бэлтгэсэн ярилцлага, сурвалжилгын мөрөөр Богд ууланд 10 гаруй жил амьдарч ирсэн Л.Рэнцэндоржийг түр хоноглох байранд хүргэж өгчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны халамжийн хэлтэс Л.Рэнцэндоржийн оршин суух хаягийн харъяаллаар Баянгол дүүргийн халамжийн хэлтэс рүү шилжүүлсэн байна.
Ийнхүү түүнийг Өлзийт-Асар ТББ-ын түр хоноглох үйлчилгээнд хамруулахаар хүргэж өгчээ. Мөн хамтарсан баг түүнийг Батсүмбэр дэх асрамжийн газар руу шилжүүлэхээр ажиллаж байгаа аж.
Сануулахад, 2021 онд Хан-Уул дүүргийн 4-р хорооны Засаг дарга болон Хөдөлмөр халамжийн төвөөс хамтарсан баг ажиллуулж, дүүгийнх нь хашаанд гэр барьж өгсөн. Гэвч тэрбээр уул руугаа дахин гарсан байдаг.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.