0

Ажлаа хийж байгаад цахилгаанд цохиулсны улмаас хоёр гараа алдсан монгол залууд “Angel” төслөөр дамжуулан мөнгөн хандив өгчээ.
Тодруулбал, Монгол Улсын иргэн 2019 онд нарны зай хураагуур суурилуулах ажил хийж байх үедээ өндөр хүчдэлд цохиулж, хоёр гараа алдсан талаар өмнө нь мэдээлж байсан билээ.
Ослоос хойш зургаан жил өнгөрсөн ч биеийнх нь бусад хэсэг хүнд түлэгдсэн тул тэр эмчилгээ хийлгэсээр байгаа аж. Уг ослыг үйлдвэрлэлийн осолд тооцож, сар бүр нөхөн олговор олгодог ч оршин суух визний асуудлаас болж эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадаагүй. Тиймээс эмчилгээний зардал нь өндөр гардаг байна.
Уг асуудал солонгосын нийгмийн сүлжээнд түгснээр аравдугаар сарын 2-ны өдөр Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг өөрийн биеэр залуугийн гэрт очин уулзаж, ярилцаж түүний оршин суух виз болон бусад тулгараад буй асуудлуудыг шийдвэрлэх тал дээр дэмжлэг үзүүлнэ гэдгээ амласан юм.
Тэгвэл осолд өртсөн залуугийн нөхцөл байдлыг олж мэдсэн Чонжү хот дахь "Angel" төслийнхөн мөнгө босгож түүнд хандивлажээ.
Уг төсөл нь 2009 эхэлсэн бөгөөд ажилчид сайн дураараа сарын цалингаасаа 1000 вон ба түүнээс дээш хэмжээний мөнгийг цуглуулдаг аж. Одоогийн байдлаар үүнд 1300 орчим ажилтан оролцож байна. Ийн цуглуулсан мөнгөө тэд хууль эрх зүйн дэмжлэг авч чаддаггүй, орлого багатай нэгээс хоёр өрхийг сар бүр шалгаруулж тус бүрт нь 1,004,000 воны амьжиргааны зардал өгдөг ба одоогоор нийтдээ 247 өрхөд 247,988,000 вонын хандив өгчээ.
Эх сурвалж: Yonhap News
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.