dobu.mndobu

TECHNO: Бид сайн тоглоно. Учир нь бид сэргэлтээ авч чадсан

0

НийтлэлчAdmin

Огноо2025-11-06

TECHNO: Бид сайн тоглоно. Учир нь бид сэргэлтээ авч чадсан

Монголын "The MongolZ" баг өчигдөр хоёр хүнд тоглолтыг хийлээ. Тэмцээний эхний хоёр өдөр дасгалжуулагч "maaRaa" хувийн шалтгааны улмаас багийнхантайгаа хамт байж чадаагүй. Түүний эзгүйд баг нь "HEROIC"-ийг хожсон ч "Astralis"-ийг дийлээгүй. Тэгвэл өчигдөр эхлээд Бразилын "paiN"-ийг дараа нь Оросын "Spirit"-ийг буулган авч плей-оффт шалгарлаа. Ингээд та бүхэнд Hltv.org сайтад "The MongolZ" багийн TECHNO-ийн өгсөн ярилцлагыг хүргэж байна.

 

Spirit багийг дебютын тэмцээндээ ялалт байгуулсанд баяр хүргэе. Энэ үр дүнг та таамагласан уу?

 

Мэдээж, бид өөртөө итгэлтэй байсан. Гол дөрвөн тоглогч, дасгалжуулагч маань эргэн ирсэн учраас тайзан дээр тоглох сайхан байлаа, ялангуяа плей-оффт. Магадгүй хүмүүс шинэ тоглогчийн талаар болон Senzu-г орлон тоглуулахаар болсны дараах нөхцөл байдалд эргэлзэж байсан байх. Гэхдээ бид ямар нэг аргаар буцаж сэргэн, плей-оффт хүрлээ.

 

Та “ямар нэг аргаар” гэж хэллээ. Харин та өөртөө эргэлзсэн үү?

 

Үгүй ээ, огт эргэлзээгүй. Гэхдээ эхний хоёр тоглолтод дасгалжуулагчгүй тоглосон. Тэгээд түүний багт үзүүлсэн нөлөө яг одоо харагдаж байна. Өчигдөр Astralis-тэй тоглосон тоглолт муу байсан ч өнөөдөр бид буцаад сэргээж чадсан.

 

 Энэ тоглолтын тухай ярьж өгнө үү?

 

Dust2 дээр давамгайлж, тэдний сонголтыг авч, Ancient дээр тоглолт нэмэлт цагт шилжсэн, 910-ийн клич ч байсан? -Тийм (инээв). -Эхний хоёр мап-ын хооронд танд юу бодогдов? -Ancient дээр T талд эхний хэдэн раундыг алдсан. Энэ нь бидэнд нэлээд нөлөөлсөн. Гэхдээ 910-ийн клич үнэхээр гайхалтай болсон. Ялах ёстой раунд байсан ч дараагийн раундаа бид алдсан. Олон алдаа гаргасан.

 

Гэвч шийдвэрлэх тоглолтод та буцаад сэргээж, давамгайлж, тэдэнд боломж олгоогүй. Ийм маягаар плей-оффт хүрэх ямар байв?

 

Хэрэв зөв санаж байвал, бид саяхан Mirage дээр нэг ч тоглолт хожоогүй (инээв). Бид үргэлж тэргүүлдэг байсан ч үргэлж буцаад алдаж ирсэн. Тиймээс Mirage дээр хожсон нь үнэхээр сайхан мэдрэмж төрүүлж байна.

 

Controlez-той тоглох ямар байсан бэ. Хэр удаан хамт бэлтгэл хийсэн бэ?

 

Бид гурван дөрвөн өдөр л хамт бэлтгэл хийж, тэгээд энд ирсэн. Үүнээс өмнө ZOWIE арга хэмжээнд хоёр гурван өдөр компьютергүй очсон. Тиймээс үнэхээр бага хугацаанд бэлтгэл хийсэн. Зөвхөн нэг долоо хоног бидэнд байсан.

 

Түүнтэй хамт тоглох ямар байсан бэ?

 

Үнэндээ хөгжилтэй залуу (инээв). Харж байгаачлан одоо манай багт хамгийн ахмад нэгэн нь болжээ (инээв). Chinggis Warriors болон хуучин MongolZ багт тоглосон туршлагаараа тэр үнэхээр туршлагатай. Бид дасан зохицож чаддаг.

 

Та өмнө нь хэлсэн, Senzu багаас гарч яваагүй, зөвхөн сандал дээр сууж байгаа. Түүний талаар мэдээлэл өгч чадах уу?

 

Senzu-ийн талаарх зүйл гэнэтийн байсан. Би юу ч мэдэхгүй, тангараглая, тэр одоо ч mzinho болон надтай найз хэвээрээ.

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.