dobu.mndobu

Бямба гарагаас Скай Резорт руу автобус явж эхэлнэ

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-01

Бямба гарагаас Скай Резорт руу автобус явж эхэлнэ

Нийтийн тээврийн бодлогын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран энэ сарын 06-ны өдрөөс буюу ирэх Бямба гарагаас Х:23 Сүхбаатарын талбай-Скай Резорт чиглэлд нийтийн тээврийн автобус явуулахаар болжээ.

Тус чиглэлийн автобус ирэх оны гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал өдөр бүр явах аж.

Мөн НТБГ-аас "Автобусны цагийн хуваарь болон бусад мэдээллийг удахгүй хүргэх болно" хэмээжээ. Өнгөрсөн онд Скай резорт цанын бааз руу нийтийн тээврийн автобусаар том хүн 1,000, хүүхэд 500 төгрөг төлж зорчиж байсан билээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.