dobu.mndobu

Үрийн шингэнээ бусад руу цацсан гаж донтон баригджээ

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-02

Үрийн шингэнээ бусад руу цацсан гаж донтон баригджээ

Японд 20 гаруй насны эрэгтэй өөрийн үрийн шингэнийг тариурт хийж, хажуугаар нь өнгөрч буй эмэгтэйн хувцас руу цацсан хэргээр баривчлагджээ.

Орон нутгийн цагдаа нар Фүкүй мужийн Сакай хотын оршин суугч А-г зөвшилцөлгүйгээр бусдад ёс суртахуунгүй үйлдэл хийж, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан хэргээр баривчилсан байна. 

Гэмт этгээд нь энэ оны аравдугаар сарын 16-ны өдөр Сакай хотын нэгэн томоохон дэлгүүрт 40 гаруй насны эмэгтэйн араас нь ойртож, өмнө нь тариурт хийж бэлдсэн өөрийн үрийн шингэнээ өмд рүү нь цацсан хэрэгт буруутгагдаж байгаа аж. Мөн 11  сарын 22-нд супермаркетад 30 гаруй насны эмэгтэйн цамцанд мөн адил аргаар цацсан хэрэгт буруутгаж байгаа юм байна. 

Өмнө нь 20 гаруй насны эмэгтэйг хууль бусаар мөрдсөн хэргээр энэ оны аравдугаар сард баривчлагдаж байсан бол 11 сард бас нэгэн өөр эмэгтэйн зургийг нууцаар дарсан хэргээр дахин баривчлагдсан байна.

 Эдгээр хэргийн мөрдөн байцаалтын явцад гэмт этгээдийн ухаалаг утас болон бусад эд зүйлсийг хураан авч, шалгаж үзэхэд дээрх хоёр гэмт үйлдэл нэмэлтээр илэрсэн гэж цагдаагийнхан мэдээллээ. 

Тодруулбал, шинээр нэмэгдсэн гэмт хэргийн талаар цагдаа нар хяналтын камерын үзлэг, хохирогчдоос мэдүүлэг авснаар баттай болгосон гэж нэмж хэлэв. Цагдаа нар байцаалт авах үеэр гэмт этгээд хэргээ хүлээн зөвшөөрсөн байна. 
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.