dobu.mndobu

Онлайн покер ажиллуулсан иргэдэд ял оноож, 2 тэрбум төгрөгийг улсын орлого болгожээ 1

0

Нийтлэлчsuper admin

Огноо2025-12-02

Онлайн покер ажиллуулсан иргэдэд ял оноож, 2 тэрбум төгрөгийг улсын орлого болгожээ 1

1. Онлайн покер ажиллуулж байсан иргэдэд ял оноож, 2 тэрбум төгрөгийг улсын орлого болгожээ.

Тодруулбал, Гар утасны “Pokerrrr” аппликейшн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан иргэдийг илрүүлэн шалгаж, хэргийг өнгөрсөн долоо хоногт шүүхээр шийдвэрлүүлжээ. Уг гэмт хэргийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Хүннү 22", "Japan Town" хотхонуудад тус бүр байр түрээслэн үйлдэж байсныг газар дээр нь илрүүлэн цагдаагийн байгууллагаас дайчлан баривчилжээ.

Энэхүү хэргийн гол зохион байгуулагч гэх иргэн Г-д гурван жил дөрвөн сарын хорих ял оноож, 2,1 тэрбум төгрөгийг хурааж улсын орлого болгох, хэргийн бусад холбогдогч нарт 1,6-2,6 жил хорих ял оноож, 7-60 сая төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гаргасан байна.

Эрүүгийн хуульд зааснаар хууль бус орлогоор худалдан авсан "Prado 150" маркийн автомашин, мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашиглаж байсан компьютерүүд, 10 ширхэг гар утас зэргийг улсын орлого болгохоор болсон байна. Гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлогоор өндөр үнэлгээ бүхий орон сууц, автомашин зэргийг худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож, ийнхүү хуульд заасан хариуцлагыг хүлээлгэжээ.  

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.