0

Тагнуулын байгууллагаас "Хэро" энтертайнментын найруулагч Б.Баатарыг өнөөдөр (2026.10.02) 12 цагийн орчимд гэрийнх нь гаднаас баривчилжээ. Түүнийг иргэдийн жагсаалыг зохион байгуулсан хэмээн үзэж буй аж.
Тодруулбал, Машинтай жагсаалд оролцсон нэг залуу "Монгол хаан" жүжгийн брэнд логотой малгай өмссөн. Үүнтэй холбоотойгоор Б.Баатарыг жагсаал зохион байгуулсан байх магадлалтай хэмээн үзсэн байна. Улмаар өнөөдөр (2026.10.02) 13.30 цагт Хялбаршуулах ажиллагааны шүүхэд түүнийг цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болох аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.