dobu.mndobu

1.6 кг мансууруулах бодис хувцас дотор нууж, хилээр нэвтрүүлэхийг завджээ

1.6 кг мансууруулах бодис хувцас дотор нууж, хилээр нэвтрүүлэхийг завджээ
Гаалийн байгууллага нь Тагнуулын болон Цагдаагийн байгууллагатай хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт, холбогдох арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж байна.
 
Үүний үр дүнд 2026 оны есдүгээр сарын 28-ны өдөр 961 кг жинтэй, 21 боодол карго ачаанд гаалийн хяналт шалгалт хийх явцад хувцас дотор нуун далдалсан 1 кг 630 грамм метамфетамин буюу “мөс” гэх нэршилтэй бодисыг илрүүлж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоолоо.
 
Уг үйлдэлд гаалийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, харьяаллын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлэн ажиллаж байна. Иргэн, аж ахуйн нэгж та бүхэн бусдын нэрээр болон дайвар хэлбэрээр ачаа, карго тээвэрлэхдээ агуулгыг сайтар шалгаж, улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгт холбогдохоос сэрэмжилнэ үү.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.