dobu.mndobu

"Extraction: Taigo" киноны гол дүрд BLACKPINK-ийн Лиза, Ма Дон Сок нар тоглоно

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-05

"Extraction: Taigo" киноны гол дүрд BLACKPINK-ийн Лиза, Ма Дон Сок нар тоглоно

BLACKPINK хамтлагийн Лиза, жүжигчин Ма Дон Сок, Ли Жин Вүк нар хамтран тулаант кино тоглохоор болжээ.


Найруулагч Ли Сан Ён хэвлэлийн хурлын үерэээ уг киног бүтээхээ зарлаж, гол дүрд Ма Дун Сок, Ли Жин Вүк, Лиза нар тоглоно гэжээ.

“Taigo” кинонд дайны үед өнчин өссөн хөлсний цэрэг Тайгогийн тухай өгүүлэх ба Лиза  гэмт хэргийн бүлэглэлд барьцаалагдаж, амь насанд нь аюул учирч аврах ажиллагааг эхлүүлж буй тухай тулаант, адал явдалт кино аж. 
Ма Дон Сок нь зөвхөн дайны бүсэд амьд үлдэхийн төлөө амьдарсан Тайгогийн дүрд тоглодог. Ли Жин Вүк нь Тайгог эсэргүүцдэг гэмт хэргийн бүлгийн удирдагч Арман Чойгийн дүрд тоглосон бол BLACKPINK-ийн Лиза Тайгогийн найз, хамтдаа даалгавруудыг гүйцэтгэдэг багийн гишүүний дүр бүтээжээ.

Үзэгчдийн сайн мэдэх Ма Дон Сок-ийн тоглосон "Хууль бус" киноны 2, 3-р ангиудыг найруулсан найруулагч Ли Сан Ён уг уран бүтээл дээр хамтран ажиллах юм байна.

Ма Дон Сок хэлэхдээ, "AGBO уг уран бүтээлийг удаан хугацааны турш бэлтгэж байсан. Энэхүү уран бүтээлд оролцож байгаадаа би маш их баяртай байна. "Extraction: Taigo" кино нь дэлхийн кино ертөнцөд Солонгосын бас нэгэн өнгө төрхийг нэмнэ." гэжээ.

Лиза хэлэхдээ, "Ийм авьяаслаг жүжигчидтэй хамтран ажиллах боломж олгосонд талархаж байна. Адал явдалт кинонд тоглох нь миний олон жилийн мөрөөдөл байсан бөгөөд анхны кино шигээ ийм гайхалтай төсөлд оролцож байгаадаа баяртай байна" гэжээ.

Лиза өнгөрсөн оны хоёрдугаар сард HBO телевизийн "The white lotus" season 3 кинонд Мүк-ийн дүрд тоглосноор албан ёсоор жүжигчний гараагаа эхэлсэн. Жүжигчин Ли Жин Вүк-ийн хувьд “Squid Game”, “Sweet Home” зэрэг Netflix-ийн уран бүтээлүүдэд оролцож байсан чадварлаг жүжигчин юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.