dobu.mndobu

Ж.Энхсоёл Солонгосын мэргэжлийн волейболын эмэгтэй багт албан ёсоор орлоо

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-09

Ж.Энхсоёл Солонгосын мэргэжлийн волейболын эмэгтэй багт албан ёсоор орлоо

Солонгосын мэргэжлийн волейболын эмэгтэй багт Азийн квотоор орсон тоглогч болох Тайландын тамирчин Випави Ситонг-ийн оронд Ж.Энхсоёлыг (Энхүүш) элсүүлэхээр шийджээ.

Ж.Энхсоёл Солонгосын волейболын холбооны (KOVO) Азийн шөвгийн тоглолтод оролцох байсан боловч тухайн үед сонгогдоогүй бөгөөд Монголын дээд лигийн Дархан Могулс багт гэрээтэй байжээ.

Ж.Энхсоёл Ёнхап Ньюс агентлагт ярилцлага өгөхдөө үргэлж мөрөөдөж байсан Солонгосын мэргэжлийн волейболчин болох анхны алхмаа хийхээр шийдсэн тухайгаа өгүүлэхдээ, "Надад ийм сайхан боломж олгосон баг болон дасгалжуулагч Ко Хи Жин-д чин сэтгэлээсээ талархаж байна. Миний мөрөөдөл нэг алхам ойртсон ч энэ бол дөнгөж эхлэл гэж бодож байна. Би илүү ихийг сурч, илүү олон сорилтуудыг даван туулж, өөрийн боломж, ур чадвараа харуулахыг хүсэж байна." гэжээ.

Өдгөө Солонгосын Мокпо хотын “Шинжлэх ухааны сургууль”-ийн нэгдүгээр курст суралцаж буй Ж.Энхсоёл 2022 онд Мокпо хотын “Охидын худалдааны дунд сургууль”-д волейболын спортоор хичээллэхээр ирж, өнгөрсөн жил Үндэсний спортын их наадамд багаа ахалж хоёрдугаар байрт шалгарчээ.

Энэ жил тэрээр сургуулийнхаа гарааны тоглогчоор тоглож, Солонгосын Их Сургуулийн Спортын Холбооны (KUSF) U-лигт оноогоор нэгдүгээр байрт оржээ. Саяхан тэрээр "Воллейболын хатан хаан" Ким Ён Кюн-ий MBC телевизийн волейболын энтертайнмент нэвтрүүлгийн үеэр багийн гарааны довтлогчоор тоглож олны анхаарлын төвд ороод байгаа юм.
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.