0

Солонгосын “JTBC” телевизийн 'Knowing Bros' энтертайнмент нэвтрүүлэгт Netflix-ийн “Physical: Asia” шоу нэвтрүүлгийн ялагч болсон Солонгосын багийн гишүүд болох Чой Син Ён, Юн Син Бин, Амотти, Ким Мин Жэ, Жан Ин Сил нар оролцож, нэвтрүүлгийн зураг авалтын ард болсон үйл явдлыг ярьжээ.
Багийн гишүүд нэвтрүүлэг хэдий дууссан ч бусад улс орны тамирчидтай идэвхтэй харилцсаар байгаагаа хэлэв. Ялангуяа Амотти Австралийн тамирчин Эдди, Монголын тамирчин Б.Орхонбаяр нартай нөхөрлөж байгаагаа дурдаад "Тэд Солонгост ирэхэд бид хамтдаа бэлтгэл хийж, тэр ч байтугай тэднийг K-beauty аялалдаа оролцуулсан. Бид өөр өөр улсаас ирсэн, өөр өөр хэлээр ярьдаг ч гэсэн бусдаас илүү дотно болсон" гэжээ.
Тэдний дунд Юн Сон Бин тоглоом шоглоомтойгоор үргэлжлүүлж, Жан Ин Сил болон Монголын тамирчин Энх-Оргил нарын хооронд романтик хайрын холбоо байдаг гэв. Тэрээр "Тийм учраас бид олон соёлт гэр бүлийг (өөр улсын хосууд гэр бүл болох) эрэлхийлж байгаа бөгөөд саяхан хадам эцэг эхтэйгээ уулзахаар Монголд очоод ирсэн" гэж хэлээд бүгдийг гайхшируулав.
Юн Сон Бин Монголын тамирчин Энх-Оргил SNS дээрээ үлдээсэн постыг дурдсан бөгөөд "Би түүн рүү хайраар дүүрэн харцаар харсаар байгаа ч тэр юу ч мэдэхгүй байна” гэж үлдээсэн гэжээ.
Харин Жан Ин Сил сандарсан байдалтай "Тэр надаас гурван насаар ах" гэж хэлээд "Би зураг авалтын үеэр түүнтэй нэг ч үг солиогүй. Бид өмнө нь энэ талаар огт ярьж байгаагүй. Гэхдээ тэр ингэж нийтэлсэн байсан" гэж хэлэв. Үүнийг сонсоод Шин Дон "Өө, чи түүнд нууцаар дурласан" гэж хэлэхэд бүгд инээлдэв.
Жан Ин Сил "Монгол руу явахаар төлөвлөж байхдаа би түүнтэй уулзах хэрэгтэй гэж бодоод түүнтэй холбогдсон” гэв. Түүнтэй Монголд уулзсаныхаа дараах сэтгэгдлээ хуваалцахдаа "Бид анх шоу нэвтрүүлгийн зураг авалт хийж байх үед тэр огт инээмсэглэдэггүй байсан. "Гэхдээ бид Монголд уулзаж, хоол идэж, ярилцаж байхдаа тэр үнэхээр өхөөрдөм гэдгийг би ойлгосон" Үүний зэрэгцээ, Жан Ин Сил дуучин Хва Сагийн дууны хэсгээс оруулсан Энх-Оргил бид хоёрын рийл бичлэг гарснаас хойш шүтэн бишрэгчид дэлхий даяар олон олон сэтгэгдэл үлдээсэн. “Тэр ирсэн байна шүү, хилээ хаагаарай”, “Тэр Монголын бэр боллоо” гэх мэт сэтгэгдлүүдийг үлдээсэн байсан. гэв.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.