0

Амбулаторийн үзлэгийн оочир, хүлээгдлийг бууруулах бодит шийдэл боловсруулах ажлын хүрээнд Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, удирдлагууд, эмч мэргэжилтнүүдтэй уулзан газар дээрх бодит нөхцөл байдалтай танилцаж байна.
Тус дүүргийн эрүүл мэндийн төв нь харьцангуй ачаалал багатай хэдий ч амбулаторийн тусламж, үйлчилгээний урсгал, зураглалыг дахин боловсруулж, иргэдэд илүү ойлгомжтой, эмч, ажилтнуудын ачааллыг бууруулах бүрэн боломжтой байгааг онцоллоо.
Мөн Баянгол дүүргийн дэргэд Диабетийн төв, Хавдрын төв, Арьс харшлын төв, Зүрхний төвүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа нь лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачааллыг тодорхой хэмжээнд хуваалцаж, иргэдэд ойр, хүртээмжтэй тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.