dobu.mndobu

“Ноорог“-ийн О.Уламсайханыг 8 хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлжээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-05

“Ноорог“-ийн О.Уламсайханыг 8 хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Ноорог" медиагийн үүсгэн байгуулагч О.Уламсайханд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, түүнийг өөрийн найз охин Т-г амиа хорлоход хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн 10.4 буюу "Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх" зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Холбогдох хуулийн заалт:

1. Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.