0

НЭМЭЛТ, 12:50 ЦАГ: Хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний 23.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ..... тоотод “манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 30 настай эмэгтэй М, 4 настай эмэгтэй А, 3 настай эмэгтэй А нарын биед мэс ашиглан халдаж, 30 настай М болон 4 настай А нарын амь нас хохирсон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Дээрх хэрэгт цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг байгуулан иргэн 48 настай эрэгтэй Б-г холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байна" гэх мэдээллийг өглөө.
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 4-нд Цэргийн төв эмнэлэгт нэгэн эмэгтэй гурван настай хүүгийн хамт хутгалуулсан байдалтай хүргэгдэн иржээ. Харамсалтай нь, эмэгтэй нас барж, хүү эмчлүүлж буй аж.
Тодруулбал, Гэр бүлийн маргаанаас болж, ээж, хүү хоёр хутгалуулан эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн байх магадлалтай байгаа юм.
Энэ талаар бид тодруулан эргэн мэдээлэх болно.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.