dobu.mndobu

Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-09

Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ

Сүүлийн үед цахим орчин, тэр дундаа фейсбүүк платформд хусдаг сугалаа, үнэт чулууны сугалаа гэх нэрийдлээр шууд дамжуулалт зохион байгуулж, иргэдийг залилах гэмт хэрэг нэмэгдэж байна.

Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 07-ны өдөр цахимаар сугалаанд оролцож залилуулсан талаарх зургаан дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дээрх дуудлага, мэдээллээр иргэд фейсбүүк сүлжээнд нийтлэгдсэн хусдаг сугалаа, үнэт чулууны сугалааны шууд дамжуулалтыг үзэж, сугалаанд оролцох нэрийдлээр мөнгө шилжүүлсний улмаас нийт 32,427,600 төгрөгийн хохирол амсжээ.

Ийм төрлийн сугалааны шууд дамжуулалтууд нь ихэнх тохиолдолд залилангийн шинжтэй байдаг тул цахим орчинд нийтлэгдсэн аливаа сугалаа, урамшууллын шууд дамжуулалтад оролцохгүй байх, мөнгө шилжүүлэхээс татгалзах, уг төрлийн шууд дамжуулалт хийж буй цахим хаягийг хаах, сэжигтэй цахим хаяг, үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлж, өөрийн болон бусдын эд хөрөнгийг залилагчдаас хамгаалахыг зөвлөж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.