dobu.mndobu

Иранд засгийн газрын эсрэг жагсаалын улмаас амиа алдагсдын тоо нэмэгджээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-12

Иранд засгийн газрын эсрэг жагсаалын улмаас амиа алдагсдын тоо нэмэгджээ

Өнгөрсөн сараас хойш Иран даяар эдийн засгийн хүндрэлийн эсрэг жагсаал өрнөж байна. Ираны засгийн газар бүх харилцаа холбоог хааж, эсэргүүцлийг дарангуйлж, мянга гаруй хүн амиа алдсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа ажээ.

Тегераны гудамжинд олон арван шуудайтай цогцосуудаас гэр бүлийн гишүүд нь  хохирогчдыг таньж, уйлж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнүүдээр  нийтлэгдэж байна.

Ираны Хүний эрхийн төлөө тэмцэгчдийн холбооны дэд захирал: Бид жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн болохыг баталж байна. Ойрын зайнаас шууд буудсан. Амиа алдагсдын тоо 1000-аас давна гэжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд жагсагчид Лондон дахь Ираны элчин сайдын яамны төрийн далбааг буулгаж, Исламын хувьсгалын өмнөх далбааг мандуулсан.

Ираны засгийн газар АНУ болон бусад улс Ираны хэрэгт хөндлөнгөөс оролцвол хариу арга хэмжээ авахаа анхааруулж, тэднийг үймээн самууныг өдөөсөн гэж буруутгажээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.