0

Нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдэл өсжээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2025 онд улсын хэмжээнд нэг хүртэлх насны 738 хүүхэд энджээ. Энэ нь өнгөрсөн 2024 онтой харьцуулахад 36-аар өссөн үзүүлэлт юм.
Үүнийг бүс нутгаар авч үзвэл, 2025 онд баруун бүсэд нийт 107, хангайн бүсэд 106, төвийн бүсэд 76, зүүн бүсэд 26, Улаанбаатар хотод 423 хүүхэд тус тус эндсэн аж. Харин 2024 онд баруун бүсэд 94, хангайн бүсэд 118, төвийн бүсэд 69, зүүн бүсэд 32, Улаанбаатар хотод 389 эндэгдэл тус тус бүртгэгджээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.