dobu.mndobu

Увс аймгийн Хяргас сумын Бугат багаас “Алтан хурга”-ны эзэн тодорлоо

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-13

Увс аймгийн Хяргас сумын Бугат багаас “Алтан хурга”-ны эзэн тодорлоо

МҮОНР-ийн “Таван-Эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит 48 дахь удаагийн “Алтан төлийн эзэд” шагналын “Алтан хурга”-ны эзнээр тодорсон Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн малчин Дагиагийн Содномын гэр бүлд сар шинийн босгон дээр шагналыг нь УИХ-ын гишүүн Б.Заяабал гардуулан өглөө.

Аймгийн Аварга малчин Д.Содном хөдөө аж ахуйн салбарт 27 жил үр бүтээлтэй хөдөлмөрлөн, мал сүргээ таван төрөлд нь өсгөн үржүүлж, үүлдэр угсаа, ашиг шимт байдлыг нь сайжруулахад онцгой анхааран ажиллаж байна. 

Тэрээр малчин хүний завгүй хөдөлмөрийнхөө хажуугаар шагайн спортод шамдан, 2019 онд шагайн харвааны аймгийн гоц мэргэн цол хүртжээ.

Хяргас нутгийнхаа хөдөлмөрч олны дундаас тодрон, нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж яваа танай гэр бүлд эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе!

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.