dobu.mndobu

₮1.2 тэрбумын тэтгэлэг аваад байсан Э.Билгүүн хүчингийн хэргээр 8 жил хоригдохоор болов

₮1.2 тэрбумын тэтгэлэг аваад байсан Э.Билгүүн хүчингийн хэргээр 8 жил хоригдохоор болов

Монгол Улсын иргэн, “Томужин” алтернатив сургуулийн төгсөгч Э.Билгүүн АНУ-ын Корнеллийн их сургуулиас 100 хувийн буюу 328,000 ам долларын (ойролцоогоор 1.2 тэрбум төгрөг) тэтгэлэг авч суралцаж байсан билээ. Тэрбээр өнгөрөгч 2024 оны есдүгээр сард их сургуулийнхаа эмэгтэй оюутны дотуур байранд нууцаар нэвтрэн орж, биеэ удирдах чадваргүй эмэгтэй оюутныг хүчиндсэн хэрэгт буруутгагдан шалгагдаж эхэлсэн юм.

Улмаар арваннэгдүгээр сард шүүх түүнийг нэгдүгээр зэргийн хүчингийн хэрэг, хоёрдугаар зэргийн орон байрны хулгайн гэмт хэрэгт буруутайд тооцсон. Харин өнөөдөр (2026.02.27) түүнд ял оноох шүүх хурал болж, найман жилийн хорих ял оноожээ.

Мөн шоронгоос суллагдсаныхаа дараа 10 жилийн турш гэмт хэрэг үйлдэхгүй байх шийтгэл ногдуулсан байна.

Эх сурвалж: Cornell Daily Sun

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.