0

Тайландын Pattaya хотын далайн эргийн ойролцоох худалдааны төвөөс брэндийн бараа хулгайлсан гэх хэргээр 52 настай, Монгол Улсын иргэн Б гэгчийг цагдаагийн байгууллага саатуулжээ.
Худалдааны төвийн хамгаалалтын ажилтны мэдээлснээр, сэжигтэн дэлгүүр дотор удаан хугацаанд тойрч явж байх хооронд, лангуун дээр байсан бараанууд гэнэт алга болж байгааг анзаарсан байна. Улмаар түүнийг дагаж ажиглахад сэжигтэй үйлдэл гаргасан тул шалгажээ. Шалгалт хийхэд эхний үзлэгээр биед нь хууль бус зүйл илрээгүй байна.
Гэсэн ч харуул түүний авч явсан ачаа тээшийг нарийвчлан шалгах хүсэлт тавьснаар чемоданы нууц тасалгаа илрүүлжээ. Уг тасалгаанаас нийт 26,000 баттын (ойролцоогоор 3 сая төгрөг) үнэ бүхий 12 ширхэг брэндийн цамц, хоёр ширхэг брэндийн цүнх гарсан байна.
Нууц тасалгаа илэрсний дараа сэжигтэн зугтахыг оролдсон ч хамгаалалтын ажилтнууд шуурхай арга хэмжээ авч, цагдаа ирэх хүртэл саатуулжээ.
Энэхүү хэрэгтэй холбоотойгоор 2025 оны гуравдугаар сарын 8-9-ний өдрүүдэд анхны мэдээлэл гарч, сэжигтнийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр Паттайя хотын цагдаагийн хэлтэст хүргүүлсэн байна. Худалдааны төвийн төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээр амжилтгүй болсны дараа түүнийг хулгайн хэргээр шүүхэд шилжүүлэхээр цагдан хорьсон байна.
Гэвч шүүхийн эцсийн ялыг дурдаагүй ч Тайландад энэ төрлийн хулгайд гурван жил хүртэл хугацаагаар хорих ял, 60,000 бат хүртэл торгууль ногдуулдаг боловч торгууль нь шүүхийн тодорхой журмаас хамааран харилцан адилгүй байж болно.
Эх сурвалж: The Pattaya News
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.