0

2026 оны "Оюутан цэрэг"-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутан суралцагчийн бүртгэл гуравдугаар сарын 1-ний өдрийн 00:00 цагаас гуравдугаар сарын 10-ны өдрийн 23:59 цагийн хооронд үргэлжилнэ.
Бүртгэл төрийн мэдээллийн нэгдсэн систем "E-Mongolia"-иар явагдана. "Оюутан цэрэг" хөтөлбөрт зөвхөн I дамжааны оюутнууд хамрагддаг байсан бол 2025 онд Батлан хамгаалах яамнаас журамд өөрчлөлт оруулснаар II болон III дамжааны оюутнууд хамрагдах боломжтой болсон юм.
Сургалтад бүртгүүлэх оюутан, суралцагч нь дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
-Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын 1, 2, 3 дугаар дамжаанд, эсхүл мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцдаг байх,
-2026 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх,
-Эрүүл мэндийн даатгалын шимтгэл сүүлийн 1 жилд төлсөн байх,
-Сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх.
Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын 1-3 дугаар дамжааны оюутан цахим үйлчилгээний портал "E-Mongolia" системд цахимаар, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага (политехникийн коллеж, МСҮТ)-ын суралцагч нь сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл, сургалтын төвийн тодорхойлолт, сургалтад хамруулах тухай зөвшөөрөл, дүнгийн хүснэгтийг бүрдүүлэн харьяалах аймаг, нийслэл (дүүрэг)-ийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт биечлэн бүртгүүлнэ.
Боловсролын яам болон E-Mongolia академитай хамтран сургалтын бүртгэл, оюутан, суралцагчдын нэгдүгээр улирлын голч дүнг цахим системд оруулан ажиллаж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.