0

Кувейтийн агаарын цэргийн хүчин АНУ-ын гурван F-15 сөнөөгч онгоц руу дайснаа гэж андууран гурван пуужин харваж унагасан, сөнөөгч онгоцонд сууж явсан зургаан АНУ-ын нисгэгч бүгд эсэн мэнд үлджээ.
Осол нь Ираны хэд хэдэн нисгэгчгүй онгоц Кувейтийн агаарын хамгаалалтад нэвтэрсний дараахан гарсан байна. Кувейтийн нисгэгчид нисгэгчгүй онгоцны халдлагад сандарч, АНУ-ын сөнөөгч онгоцыг дайсны онгоцтой андуурч, гал нээсэн гэж мэдээлж байна.
Өмнө нь АНУ-ын Төв командлал F-15 осол нь Кувейтийн агаарын хамгаалалтын систем санамсаргүйгээр буудсанаас болсон бөгөөд Кувейтийн эрх баригчид энэ явдлыг мэдсэн, мөрдөн шалгаж байгаа гэж мэдэгдэж байсан юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.