dobu.mndobu

Трампын ач охин Америкчуудыг бухимдуулж байна

0

НийтлэлчAdmin

Огноо2026-03-11

Трампын ач охин Америкчуудыг бухимдуулж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ач охин Кай Трамп (18) Лос Анжелес дахь тансаг зэрэглэлийн хүнсний дэлгүүрт дэлгүүр хэсэж буй бичлэгээ нийтэлсний дараа шүүмжлэлд өртжээ.

АНУ-Израиль-Ираны дайны улмаас олон улсын улс төрийн тогтворгүй байдлын дунд уг бичлэг зохисгүй гэсэн өргөн хүрээтэй шүүмжлэлд өртжээ. 

Fox News болон бусад мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Кай Лос Анжелесгн тансаг зэрэглэлийн хүнсний дэлгүүрт Нууц албныхантай хамт очиж, татвар төлөгчдийн мөнгийг ашиглаж байна хэмээн олон нийт ихээр дургуйцээд байна.

Кай өөрийн YouTube суваг дээрээ "Би Нууц албныхантай" нэртэй видеог нийтэлжээ. Ойролцоогоор 18 минутын видео бичлэгт Кай дэлгүүр хэсэж, буцаж ирээд хоолоо амтархан идэж  байгаагаа харуулжээ. 

Кай зочилсон зочилсон дэлгүүртээ "Энэ бол дэлхийн хамгийн үнэтэй хүнсний дэлгүүр байх" гэж хэлээд "Бүх зүйл маш үнэтэй ч би дуртай зүйлээ худалдаж авах гэж байна" гэжээ. Тэр ч байтугай худалдагч түүнд дэлгүүрт байгаа малгайтай цамц 165 долларын үнэтэй гэж хэлэхэд тэрбээр "Би дампуурлаа. Би дампуурлаа зарлах хэрэгтэй байх" гэж тоглоом шоглоомоор хэллээ. 

Кай мөн дэлгүүрээс гарч, Нууц албаны төлөөлөгчтэйгээ хамт машинд сууж байгаа харагдсан. Хөл хөдөлгөөн ихтэй замын нэг хэсгийг Нууц албаны цуваа хаасан бололтой. Бичлэг гарсны дараа сэтгэгдэл болон олон нийтийн сүлжээнд шүүмжлэл маш ихээр өрнөсөн.

Интернэт хэрэглэгчид өөрсдийн санал бодлоо илэрхийлж, "Дэлхий даяар мөргөлдөөн болж байхад энэ видеог гаргах нь зохисгүй" гэжээ. Тэд "Кайг АНУ-ын цэрэгт татагдах хэрэгтэй", "Энэ бол арай дэндүү өлөн юм шиг" гэх мэт сэтгэгдэл үлдээжээ.

Кай бол Ерөнхийлөгч Трампын том хүүгийн охин бөгөөд арван ач зээгийн хамгийн том нь юм. Тэрбээр гольфчин бөгөөд жилд 1 сая долларын зар сурталчилгааны орлого олдог гэж мэдээлдэг нөлөө бүхий хүн юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.